Эмнэлгийн дарга

Bum-Chae Choi, M.D., Ph.D.
Director

  • БНСУ-ын ‘Creation & Love Women’s Hospital’ эмнэлгийн захирал
  • МУ-ын ‘Mon CL Fertility Center’ эмнэлгийн захирал
  • ОХУ-ын ‘CLWH нөхөн үржихүйн эмнэлэг’-ийн захирал
  • Гуанжү болон Чоннам бүсийн ‘Эрүүл мэнд, аялалын жуулчлалын нийгэмлэг’-ийн ерөнхийлөгч
  • “Самсунг Чейл” эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн профессор
  • “Чусон Их Сургууль” , “Чоннам Их Сургууль” , “Конгүг Их Сургуулийн” профессор
  • Солонгосын үргүйдэл нөхөн үржихүйн нийгэмлэг, Эх барих эмэгтэйчүүдийн нийгэмлэг, Нөхөн үржихүйн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал
Доктор Bum-Chae Choi нь нɵхɵн νржихνй, эндокринологи, эмэгтэйчννд νргνйдэлийн чиглэлийн мэргэжилтэн бөгөөд 1985онд “Чусон Анагаах Шинжлэх ухааны их сургуулийг” төгсөж, 1993онд “Гонкук дээд сургуульд” резидентээ дүүргэсэн. Түүний дараагаар “Самсунг Чейл” эмнэлгийн эмэгтэйчүүдийн тасагт ажилласан. 1995-1997 оны хооронд Америкийн “Harvard Medical School” - ийн харъяа “Brigham & Women’s” эмнэлгийн нɵхɵн νржихνй, νргνйдлийн салбарт судлаачаар ажилласан. Тννний удирдагч, лабораторын захирал болох Dr.Joseph A.Hill болон Dr.Deborah J.Anderson нарын дор зуршилт зулбалтын иммунологи (alliommunology;Th1/Th2 cytokine) судалгаа хийсэн. Доктор Bum-Chae Choi-гийн онцгой гойд чадвар, судалгааны ажлыг өндрөөр үнэлж 1997он, 1999 онуудад ASRM (Америкийн анагаах ухааны эрдэм шинжилгээний нийгэмлэг )-ээс нøхøн vржихvйн, иммунологийн салбарт асар их хувь нэмэр оруулсныг үнэлж хоёр ч удаагийн шагнал хүртжээ.
БНСУ-ын зуршмал зулбалт (RSA) болон vргvйдэл, нөхөн үржихүйн салбарт 8 удаа шагнагдаж, 60 гаруй гадаадын симфозиумд уригдан илтгэл тавьсан. Тэрээр 100 гаруй шинжлэх ухаан, клиникийн сурах бичиг гаргаж 15 гаруй оронд конференци хийсэн. Түүнчлэн “Чусон” их сургуульд PCOS (θндгɵвчний полицист синдром) сэдвээр доктор хамгаалж, 2000онд “CLWH” (Creation and Love Women’s Hospital) эмнэлгийг байгуулж, түүнээс хойш амжилттай удирдан ажиллуулж байна. Тэрээр 23,000 гаруй IVF-ET(үр шилжүүлэн суулгах) ажилбар гардан хийсэн бɵгɵɵд ялангуяа vргvйдэл, нөхөн үржихүйн салбарт манай эмнэлэг нь олон орнуудад аль эрт танигдан хүлээн зөвшөөрөгдсөн билээ. Манай эмнэлгийн хувьд Өндгөвчний олон уйланхайт хам шинж, зуршмал зулбалт, өндгөвчний үйл ажиллагааны алдагдал зэрэг чиглэлээр илүүтэй анхааран судалдаг. Проф.Bum-Chae Choi нь Монгол, Орос, Узбекистан, Вьетнам зэргийн олон орнуудад өөрийн тусламж, дэмжлэгээ үзүүлсээр ирсэн нэгэн билээ.
Top이동