Вопросы

84번 게시글
Үргүйдийн тухай
Writer : CLWHivf     Date : 2013-04-15     Clicks : 7471
Сайн байна уу. Хариу захидал илгээсэнд баярлалаа. Би таны утсыг өөрийн найз болох Дашжидээс авсан юм. Манай найз Дашжид танай эмнэлэгт хандаж байсан гэсэн. Тэгээд өөрийнхөө талаар би танд шууд бичиж хандая гэж бодлоо. Би гэрлээд 6 сар болж байгаа. Өөрөөр хэлбэл тогтмол бэлгтйн харьцаанд ороод . сар болж байна гэсэн үг. Урьд нь би гэрлэж байгаагүй. Би 43 настай , миний нөхөр 49 настай. Урьд нь 28 настайд 1 удаа жирэмсэлж үр хөндүүлж байсан.2011 онд фибромиома гээд мэс засал хийлгэж байсан. Монголд эмэгтэйчүүдийн эмчид үзүүлээд шинжилгээнүүд хийлгэсэн.Үрийн хоолой шалгуулж гистеросальфенгографи хийлгэээд хэвийн байна гэсэн. мөн прогестерон гормоны шинжилгээ хийлгэсэн хэвийн байна гэсэн. ЭХО шинжилгээ хийлгээд хэвийн гарсан. Гэсэн атлаа жирэмслэхгүй байна. 2013.01 сард жирэмслэлтээс хамгаалах эм ууж өндгөвчөө амрааж байгаад 2-р сард нь жирэмслэх зорилгоор duibaston гэдэг эмийг 5 хоног уусан тэгээд жирэмслээгүй. Одоо энэ сард регивидон гэдэг жирэмслэлтээс хамгаалах эм ууж, өндгөвчөө амрааж байгаа, тэгээд биений юм ирэх 4 дэх хоног дээрээ ирээрэй гэсэн. Миний биений юм маргааш ирнэ. Биений юм тогтмол ирдэг. Өнөөдөр би 4D ЭХО-д харуулсныг бичүүлээд явууллаа. Жирэмслэлтээс хамгаалах эм ууж байгаад харуулсан.  Би танай руу явахын тулд ямар бэлтгэл, ямар эмчилгээ, юу хийлгэх ёстой вэ. Эсвэл энэ сардаа эм уугаад жирэмслэх гээд үзэх үү. Эсвэл шууд танай руу даруй очих нь зүйтэй юу.
 
Хүндэтгэсэн. Жаргалсайхан
84번 게시글의 이전글, 다음글
Prev. Zdravstvujte Dr.Choi Gulnaza
Next. Үрийн сувгийн битүүрэл Отгонлхам
Top이동
Warning: Unknown: write failed: Disk quota exceeded (122) in Unknown on line 0 Warning: Unknown: Failed to write session data (files). Please verify that the current setting of session.save_path is correct (/clwhivf/www/rus/Session) in Unknown on line 0