Вопросы

1800번 게시글
RE: em es hadgaluulah talaar asuult baina
Writer : CLWHivf     Date : 2023-07-05     Clicks : 378
Таны асуулт цагаа олсон зөв асуулт байна. 
 Одоо Солонгос болон дэлхийн нийтийн асуудал болон яригдаж байгаа үргүйдэлтэй холбоотой асуудлын нэг бол оройтож гэрлэх явдал юм.
 хүний нас ахих тусам нөхөн үржихүйн үйл ажиллагаа тэр хэмжээгээрээ буурч байдагтай холбоотой гэрлэлт оройтох тусам тухайн хүний эсийн нөөц багасан чанар нь доройтдог. ялангуяа эмэгтэй хүний гормоны өөрчлөлт эрэгтэй хүнийхээс түрүүлж явагдаж байдаг тул наснаасаа түрүүлж өндгөн эсийн нөөц багасдаг. 

Одоогоор жирэмслэх зорилгогүй байгаа ч хожим хойно хүссэн үедээ жирэмслэх зорилгоор өндгөн эсийг урьдчилан хадгалуулах  боломжтой юм. Анагаах ухаан өндөр хөгжсөн орчин үед залуу сэргэг өндгөн эсийг урьдчилан авч хадгалах боломжийг манай эмнэлгээс олгож байгаа. 
 
өндгөн эс хадгалуулахыг зөвлөх заалтууд: 
Хүүхэд гаргахаа хойшлуулах хүндэтгэх шалтгаантай бол
Хувийн болон Нийгмийн амьдралын шалтгаанаас хараахан гэрлэж амжаагүй бол
Өндгөвчний чадварын доройтол болон эрт цэвэршилтиийн шинж тэмдэг илэрсэн бол
Савны хагалгаа болон өндгөвчний хагалгаа хийлгэх гэж байгаа тохиолдолд
Рентгэн, цацраг туяаны эмчилгээ болон хорт хавдрын хагалгаа хийлгэхээс өмнө эрүүл өндгөн эс хадгалуулахыг хүсч байвал хожим хойно хүссэн үедээ жирэмслэх зорилгоор өндгөн эсийг урьдчилан хадгалуулах  боломжтой юм. 

лавлах зүйл байвал холбогдоно уу. +821022354489 СиЭл эмнэлгийн олон улсын эмчилгээий салбарын ажилтан

1800번 게시글의 이전글, 다음글
Prev. Australiagaas asuult baina Auult
Next. asuult asuult bn
Top이동