Вопросы

89번 게시글
gereleeges
Writer : Чой эмчээс..     Date : 2013-05-02     Clicks : 8307
Сайн байна уу? Таньд энэ өдрийн мэндийг хүргэе. Таны асуусан зүйлийг ойлголоо. Үргүйдэл гэдэг нь маш олон янзын шалтгаанаас үүдэлтэй байдаг гэдгийг та ч гэсэн мэдэж байгаа байхаа. Тэр дундаа ямар ч шалтгаангүй үргүйдэл ч нилээн их байдаг. Энэ нь ихэвчлэн эмэгтэйн настай холбогдолтой байх нь элбэг. Мэдээж үргүйдлийг шийдэхийн тулд юуны түрүүнд мэдээж шинжилгээнүүд хийгдэх шаардлагатай байдаг. Эмэгтэйн сарын тэмдгийн мөчлөгт тааруулж шинжилгээнүүд явагдана. Харин манай эмнэлэгт хандаж буй эмэгтэйчүүдийн хувьд гэх юм бол дийлэнх нь үрийн сувгийн битүүрэл, бас бүх шинжилгээний дүнгээр эрүүл гэж гарсан боловч шалтгаан нь тодорхойгүй үргүйдэл, эсвэл эмэгтэйн наснаас шалтгаалсан үргүйдэл, эрэгтэйн үргүйдэл гэх мэтийн шалтгаантай олон хүмүүс ханддаг. Тийн хүмүүст бол бидний зүгээс үр суулгах ажилбар санал болгохоос өөр аргагүй байдаг л даа. Нэгдүгээрт та урьд нь ямар нэгэн шинжилгээ хийлгэж байсан уу гэдгийг лавлан асуумаар байна. Хоёрт та хэдтэй вэ? 30аас хойш настай бас үрийн сувгийн шинжилгээ, эр эсийн шинжилгээнүүд хэвийн гарсан ч 2 жилийн дотор жирэмсэлж чадаагүй бол умайд эр эс суулгах ажилбар (IUI)хийхийг санал болгох нь элбэг байдаг. Та шинжилгээ хийлгэж тусламж авахыг хүсвэл Сонгдо эмнэлгийн Нарангэрэл эмч дээр очиж тэнд анхан шатны шинжилгээнүүдийг өгч болно шүү. Таныг хүндэтгэсэн Др.Чой Орчуулагч Тунгалаг > > > sn bn u Ta bvgdees asuuh zvil bnaa ehleed yag yunas bolod jiremsen bolohgvi bn gedgiig onoshloh hvrtleh tolbor ni hed ve teged bs tanaih er ni zahidal bichsen hvn bolgond vr suulgulahiig sanal bolgoson bn yag onosho todorhoi bolgod baigalin jam yosoro jiremsen boloh bolomj bdaggvi yum u ter onoshind ni taarsan emchilge hilged ene talar zovolgo ogoch jishe ni ondgon es ni hagarahgvi bga bol teriig hagalah taria higed zohih belgin haritsag ni sanal bolgod jiremsen bolson gesen hvmvs bdag yum bn le timerhv emchilge hideg v gej asuh gesen yum >
89번 게시글의 이전글, 다음글
Prev. Үрийн сувгийн битүүрэл Отгонлхам
Next. zovolgoo ogoochSecret aagii
Top이동
Warning: Unknown: write failed: Disk quota exceeded (122) in Unknown on line 0 Warning: Unknown: Failed to write session data (files). Please verify that the current setting of session.save_path is correct (/clwhivf/www/uzb/Session) in Unknown on line 0